Улаанбаатар дахь Русский Дом-ын тайзнаа Ялалтын баярт зориулсан концерт тоглоно
«Я люблю тебя, жизнь!» нэртэй энэ концертын онцгой хэсгийг цэргийн сэдэвт дуунууд бүрдүүлэх юм.
2024 оны 5 дугаар сарын 9-ний 19.00 цагаас Улаанбаатар дахь Русский Дом-ын их танхимд Монгол улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаярын оролцсон баярын концерт тоглоно.
Баяраагийн Дэлгэрбаяр нь Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, олон улсын мэргэжлийн дуулаачдын олон удаагийн ялагч, шагналтан болж байсан, басхүү орос дууны том шүтэн бишрэн шүтэгч дуучин юм.
Энэ концертын нэг онцгой хэсгийг Агуу Ялалтын баярт зориулан цэргийн сэдэвт дуунууд эзэлж, монголын дуучид олон оронд алдаршин түгсэн «От героев былых времен», «Темная ночь», «Журавли», «Мгновение», «Случайный вальс», «Моя Москва» зэрэг олон зууг дуулах юм.
«Я люблю тебя, жизнь!» баярын концертыг Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Россотрудничество байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, «Монгол-Оросын» найрамдлын нийгэмлэг болон Монгол Улсын Филармонийн дэмжлэгтэй зохион байгуулж байна.
6+.